
“Худалдаа үйлчилгээний газрууд нь үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авч байна. Болиулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол ШӨХТГ-т маш ихээр ирсэний дагуу судалж үзэн холбогдох журамд өөрчлөлт оруулахаар тусгуулсаны үндсэн дээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн заалт мөрдөгдөж эхлэхээр боллоо.
Иймд тус газраас уг журмын 8.2.3-д заасан чиг үүргийн дагуу тухайн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дээрх журмын хэрэгжилтийг хангуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)