ОХУ-д энэ сарын 7-23-ны хооронд зохион байгуулагдсан олимпийн наадмын цахим дэмжигчдийн шилдгийг тодрууллаа. Олимпийн эзэд баг тамирчдаа хамгийн их дэмжсэн орноо шалгарсан бол Монголчууд 15 мянган саналаар удаалжээ. Дараагийн байруудад Узбекстан, Украйн, Канад зэрэг хүн ам ихтэй орнууд шалгарсан байна. 3 сая хүрэхгүй хүн амтай манай улс Лондонгийн зуны олимпод цахим дэмжигчдийнхээ тоогоор мөн дээгүүрт орж байв.


Сэтгэгдэл (8)