
Зүүн аймгийдад шүлхий өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ -аас нэг сая тун вакцин оруулж ирэхээр болсон билээ. Мөн БНХАУ руу вакцин захиалсан ч ирэхгүй удсаны улмаас өвчин гарсан газруудад вакцины хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл маргааш Улаанбаатар хотноо 2.1 сая тонн вакцин бууж зүүн аймгууд руу түгээгдэхээр болжээ. Вакциныг өнөөдөр авчрах байсан ч тодорхой шалтгааны улмаас ийнхүү нөг өдрөөр хойшилжээ.