
Монгол улсын нийслэлийн хэмжээнд жилд 500 орчим иргэн авто ослоор нас барж байна. Үүний 60 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүд маань Замын хөдөлгөөний дүрэм, хууль зэргийн мэдлэг байхгүй. Тиймээс ч осол аваарт их өртдөг. Улмаар осол аваарын эх үүсвэр жолооны курсууд чанаргүй жолооч бэлтгэдэгтэй холбоотой гэдэгтэй олон иргэд санал нийлэх биз ээ.
Ер нь жолооны курсууд өмнө нь 75 хувийн төгсөлттэй байсан. Гэвч үүнийг болиулсанаар янз бүрийн жолооны курс нэмэгдсэн. Тиймээс Замын цагдаагийн газар болон ШӨХТГ ярилцаад жолооны курсуудын 75 хувийн төгсөлттэй байх шаардлагыг буцааж тавихаар болсон. Мөн бүх жолооны курс 1982 онд гаргасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж механик хөдөлгүүртэй машин дээр заавал сургана гэсэн заалтыг мөрддөг.
Гэтэл Монгол Улсын хэмжээнд орж ирж байгаа нийт тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь автомат хөдөлгүүртэй машин байдаг. Тэгэхээр жолооны курсуудыг автомат хөдөлгүүртэй машин хэрэглэх шаардлагыг ШӨХТГ-аас тавина гэж байсан. Тэгвэл энэ ажил юу болсон талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад "Монгол Улсад 150 орчим жолооны курс үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар жолооны курсуудад суралцагдчаас автомат хөдөлгүүртэй машин дээр суралцах хэрэгтэй байна гэсэн санал ирсэн. Тиймээс бид Замын цагдаагийн газартай хамтарч зарим нэг судалгааг явуулж байгаа. Энэ дуусангуут жолооны курсуудын машиныг автомат хөдөлгүүртэй болгох асуудлыг Хууль зүйн яаманд хүргүүлнэ. Харин шалгалтандаа унасан жолооч нар дараа жил дахин шалгалт өгөөд эрхээ сэргээлгэх боломжтой" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)