
Уг шалгалтанд “Арслант”, “Их монгол” архийг үйлдвэрлэдэг үйлдвэр хамрагджээ. Шалгалтаар тус архинуудаас үртэс хялгасын механик хольцтой зэрэг шаардлага хангахгүй зүйл гарсан байна. Тухайлбал 0.5 литрийн шилтэй архин дээр 0.75 литр гэж бичиглэлтэй мөн “Чин толгой” компанид үйлдвэрлэв гэсэн байхад зарим дээр нь “ХХК” компанид үйлдвэрлэв гээд биччихсэн байжээ.
Мөн “Спирт бал бурам”, “Жем интернэйшнэл” гээд өөр хаягтай шилэнд савласан байсан байна. Гаднаа 37 градус гэж бичсэн мөртлөө доторх архи нь 31 градус байсан зэрэг нь тогтоогдоод байгаа гэнэ. Мөн “Арслант” архины үйлдвэрийн зөвшөөрөл аль 2007 онд цуцлагдсан байсан аж. Энэ архийг “Чин толгой” компанийн нэрийг ашиглан үйлдвэрлэж байсан нь тогтоогдсоныг мэргэжлийн хяналын байгууллагын ажилтан хэлж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагтай хамтран үйлдвэрлэж байсан газрыг лацдаж архинуудыг хурааж авчээ. Мөн үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бүх архины үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Т.Энхэлээ