
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1447 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, бусдын биед гэмтэл учруулах 2, хулгайлах 15, дээрэмдэх 1, булаах 1, танхайрах 6, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 5, осол 12 гарч 5 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/