
Налайх дүүргийн 5 дугаар хороо Цонжинболдогоос зүүн тийш 1 км орчим газарт авто зам дээр 2 машин мөргөдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг очиход "Тоёото эди" загварын суудлын автомашин, "Марк-2" загварын суудлын автомашинтай мөргөлдөж "Тоёото эди" загварын машинд зорчиж явсан 62 настай эмэгтэй, 42 настай эмэгтэй нар хавчуулагдсан байсныг гаргаж, 40 орчим настай эрэгтэй толгойдоо гэмтэл авсан байсныг дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид шилжүүлэн өгч дүүргийн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)