
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байрны хажууд гараашд машин шатаж байна гээсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад "Старикс" загварын бага оврын автомашин шатаж байсныг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 17 дугаар байрны суурийн давхарт саунд гал гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад сауны өрөө шатаж байсныг унтрааж, 40 сая төгрөгийн хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад иргэд унтраасан байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/