
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 2 дугаар орцны 9 давхарт утаа тархсан байна гэсэн дуудлагыг 19:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж өөрөө унтарсан байсан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:52 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х10 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 15 сая төгрөгийн хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11 дугээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 2х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин, барилгад гал гарсан 4, машин шатсан 1, хог шатсан 2 дуудлага тус тус ирсэн. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1, Найлайх дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна. Байшин, барилгад гал гарсан дуудлага нь нийт дуудлагын 75,1%-ийг эзлэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/