
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ-ын Ёс зүйн хороонд Х.Тэмүүжин сайдыг өгөв. Учир нь тэрбээр Х.Тэмүүжин сайд MCS-тэй ямар холбоотой болох, энэ хоёрын дунд ашиг сонирхолын зүйл бий юу гэдгийг шалгуулахыг хүссэн байна. Тиймээс О.Баасанхүү гишүүнтэй холбогдож энэ талаар тодруулахад "Х.Тэмүүжин сайд 2012 оны дөрөвдүгээр сард өөрийн төрсөн хүү 15 настай Б-г MCS-ийн дэд захирал Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна. Улмаар 2013 оны наймдугаар сард 16 нас хүрсэн хүүгээ буцааж авсан байгаа. Тиймээс Х.Тэмүүжин сайд, MCS компанитай хувийн ашиг сонирхолоор, албан тушаалын байдлаа ашиглаж, давуу байдал олгодог байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар болсон" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)