
Машин мөргөлдөж 29 настай эмэгтэй хавчуулагджээ гэсэн мэдээллийг бид өнгөрсөн сард хүргэж байсан. Тэгвэл энэ хэрэгт явуулсан мөрдөн байцаалтаар, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн уулзвар дээр өнгөрсөн сарын 07-ны өдрийн 15.00 цагийн орчим Л.Буянбилэг гэгч нь 18-66 УНН улсын дугаартай "Х.Лого" маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад явган зорчигч Дүрзээг мөргөж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Энэ хэрэгт Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгааг дөнгөж сая мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/