Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сэржээ: Даралт ихсэх өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол биеийн тамираар хичээллэх

2014-3-02
0
ЖИРГЭХ

daralt-middle Ямар ч зовиур шаналгаагүй, өөрийгөө эрүүлд тооцож явсан хүмүүс гэнэт цус харваж зүрхний шигдээс болон бөөрний дутагдалд ордог. Энэ бүхний гол буруутан бол цусны даралт ихсэх өвчин юм. Тэгвэл энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ШУ-ны доктор профессор, МУ-ын гавьяат эмч Д.Сэржээтэй ярилцлаа.

-Хүмүүс ихэвчлэн зуны улиралд даралт ихэслээ гэж ярьдаг. Цаг агаарын байдал цусны даралт ихсэхэд нөлөөлдөг үү?
-Даралт ихсэлт жилийн дөрвөн улирлын алинд ч тохиолдож болно. Доктор Өлзийхутаг, Цэрэннадмид тэргүүтэй бидний хэсэг эрдэмтдийн хийсэн цусны даралт ихсэлтийн хүндрэл нас баралтын судалгаагаар монголчуудын даралт ихсэх байдал нь өвлийн улиралд 28 хувь, зун 20 хувь хавар намрын цагт 22-24 хувь байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн доктор Дуламсүрэнгийн “Цусны даралтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлөх вэ?” сэдэвт ажилд хавар өвлийн улиралд өвчлөл ихэсдэг гэсэн дүгнэлт гарсан байдаг.

-Үүний учир шалтгааныг та юу гэж харж байна?
-Манай орны хаврын улирал хувирамтгай, тарчиг, харин өвөл нь дэндүү хүйтэн. Ийм цаг үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болохоос гадна хоол хүнс амин дэмийн хомсдол ч нөлөөлдөг. Ер нь хүмүүс тодорхой зовиур мэдэгдэхгүй байсан ч өөрийнхөө даралт ямар түвшинд байгааг хянадаггүй. Мөн бага зэрэг даралттай байсан ч тохирох эмийг журмын дагуу уудаггүй.

-Сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа тухай ярих болж?
-Тиймээ. Даралт ихсэх эмгэг зөвхөн манай улсын төдийгүй дэлхий дахины санааг зовоосон өвчин эмгэгүүдийн нэг болсоор удаж байна. Өмнө нь зөвхөн хөгшин настай хүмүүст л тохиолддог өвчин гэсэн ойлголттой байсан бол одоо хүүхэд залуус ч ялгалгүй өвчлөх нь олширлоо. Ялангуяа ажил хөдөлмөрийн ид насан дээрээ яваа идэвхтэй амьдралтай хүмүүс  ихээр өвчилж байна. Энэ нь хэт таргалалт, хөдөлгөөний дутагдал хоолны буруу дэглэм зэрэг амьдралын эрүүл хэв маяг алдагдсантай холбоотой.

-Тэгвэл энэ өвчнөөс сэргийлэх талаар та юу гэж зөвлөх вэ?
-Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь өдөрт 30 минут биеийн тамираар хичээллэх юм. Ингэснээр цусны даралт 4-9 мм МУБ-аар буурч, биеийн жин хэвийн байдалд орж, зүрхний агшилт, артерийн судасны уян хатан чанар сайжирдаг. Мөн ясны сийрэгжилт, илүүдэл өөх тос, сахар ихсэлт буурч, зүрх судасны өвчнөөс сэргийлэн, бүдүүн гэдэсний хорт хавдар, бөөрний дутагдал зэрэг өвчин тусахгүй байх боломжтой. Мөн эрүүл зөв хооллож чадвал цусны даралт 8-14 МУБ-аар буурна гэж судлаачид үздэг тул эмгүйгээр эдгэрэх боломж та бүхний гарт байна.

-Хүн өөрийгөө хэвийн даралттай эсэхийг яаж мэдэх вэ?
-Юуны өмнө цусны хэвийн даралт  гэж юу болохыг хүмүүс сайн мэдэх хэрэгтэй. Хэвийн даралтын түвшин гэдэг нь систол /их / нь 140, диастал /бага/ нь 85 мм МУБ-аас доошгүй байхыг хэлнэ. Энэ хэмжээнээс их байвал эмчээс зөвлөгөө авах, бүр ихсэх төлөвтэй бол хяналтанд орох хэрэгтэй. Даралт хэвийн бол гурван сард нэг удаа зүрх бөөрний өвчтэй бол үзлэгийн давтамжийг ойртуулан нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

-Даралт буулгах маш олон төрлийн эм байдаг шүү дээ. Эдгээрээс хамгийн үр дүнтэйг нь нэрлэхгүй юу?

-Энэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг олон бүлгийн эм байдаг. Үүнээс Германд үйлдвэрлэсэн өндөр чанартай эм бэлдмэлийг эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Сүүлийн үеийн эмчилгээний чиг хандлага уртасгасан үйлдэлтэй буюу хоногт нэг удаа хэрэглэдэг эмүүдийг зөвлөх болсон. Даралт ихсэх өвчнийг эмчлэхэд хамгийн өргөн хэрэглэж байгаа сүүлийн үеийн бэлдмэлүүдэд Амло денк 5/10, Нифеди-Денк 10/20, Эна-Денк 10/20 зэрэг эмүүд байдаг. Гэхдээ ямар нэгэн эмийг сонгож хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандах хэрэгтэйг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • gantuya (180.235.186.185)
    сайн байна уу.та бүхний эелдэг үйлчилгээ.ур чадвартай эмч сувилагч.амттай эрүүл хоол энэ бүхний төлөө баярлалаа.анай эмнэлэгт 7хоног эмчлүүлээд сэтгэл санаа.биеийн эрүүл мэнд их сайхан боллоо.Халуун дулаан уур амьсгалтай сайхан эмч ,сувилагч ажилчдад н баярлалаа.Жич нэр дурдахад зөлөх эмч Сэржээ,эмчлэгч эмчХонгорзул,өдрийн сувилагч АРИУНАА,ЭЭЛЖИЙН эмч сувилагч Амраа.ЦЭРМАА,СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ Алтаннаран.зүрхний бичлэг бичдэг эгчдээ баярлалаа.Хийсэн бүх эмчилгээ.тэр тусмаа та нарынхаа эелдэг зан,өөриймсөг сэтгэлд тань баярлалаа.Т анай хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • kk (202.72.245.152)
    Зєвлєгєє єгсєнд баярлалаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилготой мєн євдсєн їедээ їзїїлэхгээд очиход зарим малын эмч нар буруу эмчилгээ хийх дээр нь бас их муухай ааштай байх юм. Їїнийг яах вэ. Заавал аахилж уухилж чичирч сандарч л очвол нэг анхаардаг,гайгїй їедээ очиход бараг тэгдэг юм гэсэн янзтай байх юмаа. Хєгшин настай хїнийг бол бїр авч хэлэлцэхгїй дандаа л євчин хэлж явах юм гэж арай л ил тод хэлэхгїй тэгж байгаа байдал нь нїїрэн дээр нь бичээстэй. Хїн їзэж л цалин авч єєрийгєє тэжээж байгаа биз дээ Тийм байтал ажлаасаа залхсан хїн орж ирэх вий гэсэн байртай малын эмч нах их байна шїї / хїний эмч нар гуай/
    2014 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 34 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 12 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 29 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 49 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 52 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 53 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 3 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 57 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 0 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 48 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 3 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 8 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 11 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 17 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК