Туркийн авъяаслаг зураач Хасан Кали жижиг объект дээр гайхамшигтай уран бүтээл туурвиж чаддаг. Тэрээр эрвээхийний далавч, эмгэн хумсны хуяг зэрэг төрөл бүрийн биет дээр үзэсгэлэнт байгальтай газруудыг дүрсэлжээ. Хасаны уран бүтээлүүдээс хамгийн алдартай нь самар, буурцаг, сонгино, гадил жимсний хальсан дээр зурсан Истанбул хотын дурсгалт газрууд юм. Түүний авъяасын нууц нь ердөө л нарийхан гардаг бийр гэж өөрөө тайлбарладаг. Хасаны зургууд маш жижигхэн учир томруулдаг шил ашиглаж бүтээх шаардлагатай гэнэ.

















