
“Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах бөгөөд төрөл бүрийн уух зүйлс, хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчилж клубын зориулалтаар тохижуулсан талбайд бүжиглэж дуулж чөлөөтэй хөгжилдөх боломжыг үзэгчиддээ олгож байгаа юм байна.
Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 365158, 91992448, 91995504, 99095504 дугаараас авч болох юм байна.
Энэ удаагийн тэдний тоглолтын гол онцлог нь парти өнгө аяс бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус “Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ.
24tsag.mn