
"Андууд" нэртэй киноны зураг авалт ирэх намраас хийгдэх бөгөөд үүнтэй холбогдуулан 7-р сарын 10-аас 15-ны хооронд дөрвөн орны уран бүтээлчид манай улсад ирж кино зохиолын талаар санал бодлоо хуваалцах гэнэ.
Зураг авалтын 40 хувийг ОХУ-д, 30 хувийг Монголд, 20 хувийг БНХАУ-д хийхээр төлөвлөж байгаа аж.
Кинонд монгол талаас СТА, драмын театрын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга нар кинонд тоглох бол найруулагч Ч.Батбаяр, Улсын драмын эрдмийн театрын үйлдвэрчний хорооны дарга ОУХ найрамдал төвийн дэд захирал Б.Отгонбат хамтарч ажиллах юм байна.
Бусад улсаас "Солдаты" киноны Воркутагин, Звезда киноны Темдековын дүрд тоглосон ОХУ Алтайн Соёлын сайд, гавъяат жүжигчин Амаду Мамадаков. Мөн ОХУ Буриад улсын гавъяат жүжигчин Надежда Мунконова, ОХУ Тува улсын гавъяат жүжигчин Эдүард Ондар, Казахстан Азын нүүдэлчдийн соёлын өвийн Ерөнхийлөгч Батнржан Каган нар оролцох ажээ.
24tsag.mn