Дуучин Кэти Перри онлайн ертөнцөд 72 сая сингл зарсан амжилтаараа тэргүүлэх болжээ. Барбадосын дуучин Рианна түүнээс 20 саяар дутуу буюу 52 сая сингл зарсан амжилтаар хоёрдугаарт, Тайлор Свифт гуравдугаарт бичигддэг байна. Интернэт ертөнцөд Кэти Перригийн дууг хамгийн олон хүн татаж авдаг ажээ. Түүнийг хөгжмийн салбарт авъяас чадвар, бусдыг татах увидас, өвөрмөц өнгө аясаараа ялгардаг гэж шүтэн бишрэгчид нь үнэлдэг.
