
Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг “Дижитал”-ийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Хамтлаг 1999 оны аравдугаар сарын 03-нд албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 15 жил уран бүтээл туурвижээ. Үүнтэй холбоотойгоор хамтлагийн гишүүд 15 жилийн ойн тоглолтондоо бэлтгэж байна. Тэд ойн тоглолтоо ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөжээ.
24tsag.mn