Пакистаны Карачи хотын амьтны хүрээлэнд нэгэн үлгэрийн баатар бий. Эх бие нь үнэг хэрнээ эмэгтэй хүний толгойтой энэ үлгэрийн баатар хүрээлэнгийн амьтдаас илүү жуулчдын сонирхлыг татдаг байна. Үлгэрийн амьтны дүрд хувирсан жүжигчин модон ширээн дотор хөдөлгөөнгүй сууж байснаа гэнэт толгойгоо хөдөлгөж эхлэхэд жуулчид ихэд гайхдаг ажээ. Уруулаа тод будсан түүнийг хүүхдүүд хараад шууд хүрч очдог. Гэтэл үнэн хэрэгтээ үнэгний дүрд Мумтаз Бегум хэмээх эрэгтэй жүжигчин тоглодог ажээ. Өдөрт 12 цаг амьтны хүрээлэнд үзэгчдийг хөгжөөх тэрээр ажилдаа тун сэтгэл хангалуун байдаг. Мумтаз “Хүний амьдрал дэндүү богинохон учир бид хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ” хэмээн ярив.



Сэтгэгдэл (1)