
Халхголын тулалдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан үндэсний хэмжээний наадмыг Монголын Зэвсэгт хүчний өдөр буюу 3-р сарын 18 наас эхлэн нийт зохиолч, яруу найрагчдын дунд орон даяар зарласан билээ.
Наадамд нийтдээ 84 бүтээл ирсэн бөгөөд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулж эцсийн шалгаруулалтаа хийсэн юм. Наадмын аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж байгаа юм.
Ардын уран зохиолч Т.Галсан, Болор цомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, Болор цомын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мягмаржав, О.Цэнд-Аюуш, П.Батсайхан, Ж.Нэргүй, С.Оюун, М.Саруулдалай, М.Уянсүх, Энхжаргал нарын Хөвсгөл, Хэнтий ,Сүхбаатар,Дорноговь,Ховд,Дархан-уул аймгийн болон Улаанбаатар хотын 25 яруу найрагч уг наадамд оролцож уран бүтээлээ толилуулсан юм. Утга уянга, гүн гүнзгий санаа агуулсан яруу найргийн бүтээлүүдийн дотроос МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Нэргүйн уран бүтээл шалгарч тэргүүн байрыг хүртжээ. Эдгээр бүтээлүүдийг Халхголын 75-н жилийн ойд зориулан гаргах номонд оруулах юм.
24tsag.mn