Ираны орон нутгийн телевизүүд өчигдөр цөмийн станцад ашиглах цөмийн шингэн түлш хийх үйлдвэртэй болсноо баяртайгаар зарлалаа. Энэ түлшийг дотооддоо олборлодог уран /20 хувь/ болон хүдрийн найрлагаар гаргаж авдаг юм байна. Өмнө нь иранчууд Оросын шингэн түлшийг хэрэглэдэг байжээ.
"Энэ үйл явдал барууны орнуудыг мухардалд оруулж, сандрааж байна. Учир нь тэд Ираны цөмийн үйлдвэрлэл тэдний шахалтаар унана гэж тооцоолж байсан. Гэсэн ч тийм зүйл болсонгүй. Бид цөмийн энергийн салбарт том амжилт гаргалаа" гэж "Teheran Times" сонинд бичсэн байна. Харин барууны орнуудын Засгийн газар үүнийг эрс эсэргүүцэж тус улсын эсрэг явуулах эдийн засгийн хоригоо улам чангаруулна гэж мэдэгдээд байгаа юм. Хэрэв ураны орц нэмэгдсээр 90 хувьд хүрвэл цөмийн бөмбөгийн хэмжээнд хүрэх бөгөөд ийм шингэн түлш үйлдвэрлэснээрээ Иран цөмийн бөмбөгтэй болоход тун дөхөж байгаа хэрэг гэж ажиглагчид санаа зовж байгаа аж. Ираны тал энэ үйлдлээ цөмийн бөмбөг биш, зөвхөн энерги гаргаж авах зорилготой гэж тайлбарласаар байгаа юм.