Өнгөрсөн онд спортын тив, дэлхийн хэмжээний тэмцээнээс медальт байр
эзэлсэн, шилдэг тамирчдад Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал
олгосон байна. Жүдо бөхийн дэлхийн аваргын алтан медальт Н.Түвшинбаяр,
чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга Ц.Намуунцэцэг, хүрэл медальт
С.Цэрэнчимэд, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт
Б.Батцэцэг нар

Өнгөрсөн онд спортын тив, дэлхийн хэмжээний тэмцээнээс медальт байр эзэлсэн, шилдэг тамирчдад Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал олгосон байна. Жүдо бөхийн дэлхийн аваргын алтан медальт Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга Ц.Намуунцэцэг, хүрэл медальт С.Цэрэнчимэд, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Батцэцэг нар урамшуулал гардан авлаа. Мөн пара хөнгөн атлетикийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Мөнхбат, кикбоксын дэлхийн аварга Ө.Төрбаяр, мутайбоксын дэлхийн аваргын мөнгөн медальт М.Борхүү, шатрын өсвөрийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Т.Мөнхзулд урамшуулал олгожээ. Эдгээр тамирчдаас гадна жүдо бөхийн дэлхийн цомын алтан медальт С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар шилдэг тамирчдаа төлөөлөн ирсэн байлаа. Оны өмнөхөн дээрх тамирчид салбарын сайд С.Ламбаатай уулзаж, урамшууллаа авсан юм. Эрүүл мэндийн сайд тамирчдад баяр хүргээд, илүү амжилт гаргахыг ерөөж байлаа.
Монголчууд 2011 онд тив, дэлхийн тэмцээнүүдээс нийтдээ 224 медаль хүртсэн байна.