
Дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх ёкозүна Хакүхо Д .Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж ёкозүна манлайлж ард нь Какүрюү М.Ананд бичигдсэн байна.
Тэгвэл өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котошогикү озеки кадобан болсон бол Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана.
Манай магэшира бөхчүүдийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний Г2-т, Кёкүшүхо барууны 12-т, Кагамио зүүний 14-т, Азүмарюү барууны 14-т, Токитенкү барууны 15-д, Араваши зүүний 17-д бичигдэв. Нагоя башёд Монголын 11 бүмоч барилдах юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)