
Энэ жилийн PLAYTIME 2014 наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ны өдрөөс Hi-Fi рекордсын салбаруудаар 100,000 төгрөгийн үнэтэй худалдаална.
Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Hi-Fi рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд энэ сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000 хоёр өдрийн тасалбарыг 45,000 энэ сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000 хоёр өдрийн тасалбарыг 55,000 төгрөгөөр авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000 хоёр өдрийн тасалбарыг 60,000 төгрөгөөр худалдаалах юм. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.