
Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
Уг арга хэмжээ нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид уг үдэш олгож байгаа ажээ.
24tsag.mn