Энэ кино нь 130 ангитай байх тухай Батлан хамгаалахын сайд Л.Болд
мэдэгджээ. Тэрбээр салбар яам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Цэргийн
гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахдаа ийнхүү ам гарчээ. “Чингис
хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулж байлдан дагууллын тухай киноны
төсөл хэрэгжүүлнэ” гэсэн байна.

Энэ кино нь 130 ангитай байх тухай Батлан хамгаалахын сайд Л.Болд мэдэгджээ. Тэрбээр салбар яам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахдаа ийнхүү ам гарчээ. “Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулж байлдан дагууллын тухай киноны төсөл хэрэгжүүлнэ” гэсэн байна. Хааны мэндэлсний 850 жилийн ой нь энэ онд тохиож байгаа бөгөөд, зарим судлаачид тавдугаар сарын сүүлээр мэндэлсэн гэдгийг ч хэлдэг юм. Тэгэхээр ямар ч байсан хаантны ойн баяр УИХ-ын сонгуулиас өмнө болох төлөвтэй.
Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж зарлиг болгон Л.Болдыг одонгоор шагнасан байна. Харин үүний хариу болгож, төсөл хэрэгжүүлэхээ Л.Болд сайд амлалаа. Өмнө нь "Тусгай салаа" олон ангит киноны продюссер хийж байсан гэгдэх сайд, кино хийхийн амтыг аваад ийнхүү зориглосон бололтой. Салбарын сайд нь кино хийж, өөрөө дүрд нь харагдсан тохиолдол С.Ламбаа сайдтай ЭМЯ-ны саяхны түүхэнд бий. Харин Л.Болд хэрхэхийг мэдэхгүй ч сонгуульт хугацаа дуусахаас өмнө хийсэн нэгэн том ажил нь энэ болох нь гарцаагүй.
Б.Болдсүх