Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“NTV production” студийн захирал Г.Батнягт: Төвдийн өндөрлөгт шаварт сууж, Афганы уулсад нүхэнд бээрч, Казахын хил дээр баригдаж, хоригдож явлаа

2012-1-02
0
ЖИРГЭХ
  Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор 2011” наадам болдогоороо болж, телевизүүд шагнал авдгаараа авлаа. Харин “Телевизийн шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан  “Монгол айл” баримтат цувралын “Өвгөн ганц мод” кино “24 цаг”-ийн анхаарлыг татсан юм. Дэлхийн 10 газрын 10 монгол айлын тухай өгүүлдэг баримтат киноны ерөнхий найруулагч, “NTV production” студийн захирал Г.Батнягт шагналаа дөнгөж аваад байхдаа бүтээл болон бүтээгчдийнх нь тухай манай сурвалжлагчид “дотроо онгойтол” ярив.
   Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор 2011” наадам болдогоороо болж, телевизүүд шагнал авдгаараа авлаа. Харин “Телевизийн шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан  “Монгол айл” баримтат цувралын “Өвгөн ганц мод” кино “24 цаг”-ийн анхаарлыг татсан юм. Дэлхийн 10 газрын 10 монгол айлын тухай өгүүлдэг баримтат киноны ерөнхий найруулагч, “NTV production” студийн захирал Г.Батнягт шагналаа дөнгөж аваад байхдаа бүтээл болон бүтээгчдийнх нь тухай манай сурвалжлагчид “дотроо онгойтол” ярив.

-Баяр хүргэе. Танай төслийн 10 ангиас яагаад чухам “Өвгөн ганц мод”-ыг нэр дэвшүүлсэн юм бэ?

-Манай NTV телевизийн удирдлага ярилцаад энэ ангийг нэр дэвшүүлсэн. Хийц, өгүүлэмж гайгүй, бас сүүлд эвлүүлгээс гарч, саяхан дэлгэцээр хүрсэн шинэ анги болохоор “Алтан шонхор”-т дэвшүүлсэн юм байлгүй дээ. Ер нь бол манай 10 ангиас Киргиз, Энэтхэг, Оросын Буриад, Халимаг, Хятадын Шинжаан, Юннань, Хөх нуурын монгол айлын тухай долоон анги дуусаад байгаа юм. Одоо бид Афганистан, Тайвань, Монгол улсын ангиуд дээрээ ид ажиллаж байна. Цагаан сараар төсөл хаалтаа хийнэ. 10 анги бэлэн болоод дуусна гэсэн үг.

- “Өвгөн ганц мод” буюу Гималайн уулсын өвөрт амьдардаг Жамбаа гуайн тухай сэтгүүлч М.Буянбадрахын “Монголоо хайсан монгол” аян замын тэмдэглэлийн номоос уншиж байсан. Гэхдээ номыг нь хараахан уншаагүй, киног нь үзэж амжаагүй байгаа “24 цаг”-ийн уншигчдад “кино ярьж” өгөөч?

-Үзээгүй кино, уншаагүй номыг нь ярьж өгнө гэж юу байхав дээ. Үзсэн, уншсан, таалагдсан, эс таалагдсан хүмүүстэй л санал солилцоно уу гэхээс. Гэхдээ яахав, мэдээлэл өгөх хэмжээнд товч хариулъя. 1930-аад онд Өвөр Монголын Шилийн голоос нэг ламхай ном үзэхээр Гүмбүм буюу Хөх нуурын зүг гарчээ. Ээж нь “Манай энд дайн самуун болж байна. Яв, зугт” гэж л дээ. Япончууд Өвөр Монголд орчихсон, завсарт нь хятадууд хоорондоо, бас япончуудтай гээд учир нь олдохгүй дайны хөлд хүн болгоныг цэрэг цуухад татаж байсан үе. Жамбажав гэж тэр хүү Гүмбүмээс Төвдийн Лхаст ирээд, хожим 1959 онд Төвд Хятадад эзлэгдэхэд Гималай давж Энэтхэгт суурьшсан монгол хүн. Одоо 90 хүрч байгаа. Шар шувталж багш болоод, гэрлэж хүүтэй ч болсон. Хүү Амарсанаат нь Бакула ринбүүчийн үед Монголд Энэтхэгийн хэргийг түр хамаарагч байсан. Түүний хүү Чингис Улаанбаатарт сурч байсан, одоо арван хэдтэй жаал бий. Энэ гурван үеийн амьдрал, хувь заяа, эмгэнэл, аз жаргалын тухай цаг хүрэхгүй хугацаанд өгүүлэх гэж оролдсон гэх үү дээ.

- Жамбажав гуайг та нар яаж олж, холбоо барьж, зураг авсан бэ? Танай ангиудыг үзэхэд яаж дэлхийгээр тарсан тэр эгэл хүмүүсийг олоо бол гэдэг асуулт өөрийн эрхгүй цээжинд тороод байдаг юм?

- Манай судалгаа, эрэн сурвалжлага, продюсингийн алба гээд 20-иод хүнтэй, хүчтэй баг 24 цаг дэлхий даяар ажиллаж байдаг юм шүү дээ. (Инээв.) Тоглосон юм. Манай баг их цомхон шүү дээ. Үндсэн баг маань нийтдээ 4-5 хүн. Төслийн удирдагч нь манай телевизийн захирал М.Уламбадрах. Тэгээд зохиогч бөгөөд продюсер нь нэг хүн, найруулагч, ерөнхий зураглаач нь нэг хүн гээд явчихна. Цаана нь зураглаач, дууны оператор, эвлүүлэгч гээд болно доо. Дандаа хилийн чанадад, алс газар зураг авалт хийдэг болохоор томилолтоор 2-3 хүн л очиж ажилладаг. Гаднын том төсөвтэй кино багууд шиг судалгаа гэж түрүүлж нэг онгоц шахуу хүн очоод, зураг авалт гэж тогооч, жолоочтойгоо галт тэрэг дүүрэн хүн явахгүй шүү дээ. Киноны баатар болох хүмүүсийг эрэн сурвалжлах, сонгох, олж тогтоох, холбоо барих, зөвшөөрүүлэх, хөрөнгө босгох, зураг авалтын төлөвлөгөө гаргах зэрэг ажлыг манай төслийн ерөнхий продюсер, баримтат киноны зохиогч М.Буянбадрах хариуцдаг юм. Жамбажав гуайн тухайд олон жилийн өмнө түүний хүү Амарсанаатын Монголд ажиллаж байхдаа буюу 1990-ээд онд манай хэвлэлд өгсөн ярилцлагын тасархайнаас эхэлсэн. Түүний сургийг 15 жилийн хойно хайж яваад монгол найз нь болох ЗГХЭГ-ын Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэйл хаягийг нь олсон байдаг юм. Гэтэл Амарсанаатын аав Жамбажав гуай амьд сэрүүн гэнэ. Тэгээд л... Ер нь бол уйгагүй судалгаа, сайн хэлхээ холбоо, ой санамж, торгон мэдрэмж, бас бага шиг аз. Энэ хэд нийлж байж дэлхийн долоон тэрбум дотроос, за больё манай гарагийн 10 сая  монголын дундаас киноныхоо баатрыг олдог.

-Танай төслийг хэн санхүүжүүлдэг вэ? Манай төр засаг, үндэсний компаниуд, гаднын ивээн тэтгэгчид?

-Үнэнийг хэлэхэд бид Стив Жобсын үлдээсэн өв хөрөнгөөр үүнийг хийж байгаа юм аа. (Инээв.) Уучлаарай, дахиад наргисан юм. Манай телевиз гурван жилийн турш өөрөө санхүүжүүлж, энэ төслийг гүйцэтгэж байна. Багагүй мөнгө орсон. Саяхан Халимагт бид киноныхоо нээлтийг хийхэд “Монголын засаг төр биш, олон телекомпанийнх нь нэг нь л өөрсдөө санаачлаад энэ том төслийг хийж чадсан нь гайхалтай” гэж Засгийн газрынх нь тэргүүн шадар сайд Вячеслав Илюмжинов хэлж байна лээ. Бахархмаар ч, бас бодмоор ч үг. Гэхдээ “Монгол айл” телевизийн олон ангит киног бид “түүхт ойнууд, төр засаг, түмэн олондоо”, эсвэл “Алтан шонхор”, “Мөнгөн өвөл”, “Хүрэл гацуур”-т зориулж хийгээгүй юм аа. Бид монгол хүн гэдэг сэтгэлийнхээ захиалгаар хийсэн. Удаан хийж байна гэж биднийг шүүмжилдэг. 10 анги баримтат цувралыг гурван жилд гэдэг удаандаа удаан, хурдандаа хурдан хугацаа. Төвдийн өндөрлөгт шаварт сууж, Афганы уулсад нүхэнд бээрч, Казахын хил дээр баригдаж, хоригдож явсан. Тайванийн сайдын өргөөнд тухлаж, Юннанийн тариачныд могойгоор дайлуулж, Өрөмчийн гудамжинд жимс хазалж байсан. Хэцүү, бас сайхан байсан. Шагнал авах, магтуулахаас ч гоё. Бид үүнийг хийх дуртайдаа, бас хийх ёстойдоо хийж байгаа юм. Мөнгө өгсөнгүй гэж уйлж гоншигноод байх нь хаашаа юм. Эхлээд сайн юм хийж чадна гэдгээ нотлох хэрэгтэй. Баримтат киноны зураг авна гэдэг онгоцонд бууж суугаад, далайн эргээр нарлахдаа өөрийгөө камердахаас арай өөр ажил. Бид киноноосоо урьтаж “Монголоо хайсан монгол” гэдэг аян замын тэмдэглэл хийсэн, ном гаргасан. Үүнийг маань “Мобиком” корпораци, “Аморе косметикс” компани зэрэг газрууд дэмжин хамтарч ажилласанд талархаж явдгаа хэлье.

   Ер нь бол, “савангийн дуурь” гэгддэг олон ангит кино юм уу, зохиолын дууны тоглолт хийх, нутгийн бөхөө шагнах, төрийн ордонд гал өрдөх зэрэгт сая саяараа мөнгө олддог. Харин 10 сая монголыг олж сурвалжлаад ирье гэхэд хэцүү юм билээ. Үгүй ч гэдэггүй л дээ, гэхдээ өгдөггүй юм байна лээ.

-Өөр ямар төсөл дээр танай баг ажиллаж байна?

- За, “Монгол айл”-аа дуусгах хэрэгтэй байна. Буянаа бид хоёр мөнгө нь олддог бол бүх ангийнхаа баатруудыг буюу Хэнтийн Баян-Адрагаас Халимагийн Ижил мөрөн, Киргизийн Иссыккуль нуураас Тайванийн хоолой, Афганы Бамияанаас Манжуурын тал хүртэлх монголчуудын төлөөллийг авчрах тухай мөрөөддөг юм. Төрийн дуулал нь “Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт” гэж эхэлдэг эх орондоо бүх баатруудаа цуглуулбал сайхан биз дээ? Гэхдээ энэ бол бид хоёроос маш бага хамаарах ажил. Мөнгө л шийднэ. Хүний хувь заяаны тухай “Энэтхэг кино”, “Хойд дүр” (ажлын нэрүүд) гэсэн хоёр баримтат киноны зураг авалтыг энэ жил дуусгалаа. Эхнийх нь зураг бас гурван жил үргэлжилсэн юм. Сая бид Балбад төгсгөлийн зургаа аваад ирсэн. Юу болсоныг удахгүй хараарай.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК