Энэ оноос зарим албан бичиг баримт, үнэмлэхийг кирилл, монгол
бичгээр зэрэгцүүлэн бичиж олгохоор болж байна. Эдгээрт бүрэн дунд
боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын
үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом зэрэг
бичиг баримт багтаж байгаа аж.

Энэ оноос зарим албан бичиг баримт, үнэмлэхийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж олгохоор болж байна. Эдгээрт бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом зэрэг бичиг баримт багтаж байгаа аж. Ихэнх гэрчилгээ, диплом, үнэмлэхийг зөвхөн кирилл үсгээр хэвлэн гаргаж байсан бол их дээд сургуулийн зарим дипломыг англи хэлээр хавсаргаж эхлээд байсан. Ингэснээр олон улсад баталгаажуулах давхар ач холбогдолтой. Харин одоо монгол бичиг нэмэгдсэнээр хоёр хавсралттайгаар хэвлэх болж байна.
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх шийдвэр гарчээ. Боловсролын салбарын баримтуудын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсгийг эх бичиг судлалын доктор, профессор Ш.Чоймаа салбарын сайдын тушаалын дагуу удирдан ажиллажээ.
Б.Болдсүх