
Энэхүү наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга оролцохоос гадна ОХ-ны Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны үндэстнүүдийн бүжгийн гайхамшгийг наадамчин олондоо хүргэх болно.
Тус бүжгийн наадам нь энэ сарын 10-13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогчид тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж.
24tsag.mn