Миами хитэд шинээр элсэж буй Шабазз Напиер Коннектикут мужийн их сургуулийн багт дөрвөн жил тогложээ. Тэрээр хурд, хүч, бөмбөг дамжуулах чадвараараа ирээдүйтэй тамирчинд тооцогддог. Багийн удирдлагууд тохиролцсоны үр дүнд Напиерыг “Майами Хит” багт оруулжээ. Ийнхүү ЛэБрон Жэймсийн дуртай тоглогчийг “Майами Хит” багтаа элсүүлж чадсан юм. 22 настай Шабазз Напиер коллежийн лигт 18 оноо, 5,9 самбар, 4,9 дамжуулалт, 1,8 бөмбөг таслалт дундчилсан шилдэг холбогчдын нэг бөгөөд дөнгөж 185 сантиметр өндөр ч гэсэн олон талын ур чадвартай тоглогч юм.





