Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байсан. Харин АН өнөөдөр болсон бүлгийн хурлаар энэ саналыг эсэргүүцэж дараагийн парламентийн гишүүд хэрэгжүүлэх нь дээр гэж үзлээ. Учир нь сонгуулийн өмнө ингэж бэлэн мөнгө тараах хууль батлах нь хэн нэгний сонгуулийн сурталчилгаа болох магадлалтай гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид шударга өрсөлдөх үүднээс өөрсдөдөө давуу эрх үүсгэхгүй байхын тулд нийгмийн халамжийн чиглэлийн амлалтуудыг хориглох учиртай" гэв. Хэрэв энэ хууль батлагдсан бол олон хүүхэдтэй эхчүүд сар бүр дараах байдлаар тэтгэмж авах байсан юм.


Сэтгэгдэл (2)