Москвагийн өмнөд хэсэгт орших "Серп и молот" төмөрлөгийн үйлдвэрийн нэгэн томоохон цехийг орон гэргүй хүмүүс галджээ. Үйлдвэрийн цонхоор өтгөн утаа гарч байхыг харсан хүмүүс гал сөнөөгчдийг дуудсан бөгөөд албаны хүмүүс хэргийн газар ирэхэд тэр хавиар амьдардаг орон гэргүй хүмүүс өнгөт металлаар хийсэн нарийн хоолойнуудыг овоолон шатааж байжээ. Гал сөнөөгчид галын голомтыг дарж, цагдаагийнхныг дуудсан байна.
