
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Монголын бахархалт үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг багтаасан энэхүү тоглолтонд зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит 62
бүжигчин, Үндэсний хөгжмийн их найрлын 53 хөгжимчин, АЖ Д.Самбуу, МУГЖ
Л.Чулуунчимэг МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Н.Амгалан, МУГЖ Д.Ширмэнтуяа, СТА
Б.Батмэнд, СТА Д.Амаржаргал, СТА С.Цогтсайхан нараас бүрдсэн 20 дуучин
нийт 135 уран бүтээлчид оролцох аж. Тоглолт энэ сарын 5-15-ны хооронд өдөр бүр 18.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)