
Энэ жилийн “Шөнийн музей-2014” арга хэмжээг Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран “Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой”-д зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээнд ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, музей тайлбартай үзэх, джаз болон үлээвэр найрал хөгжмийн аялгуу зэрэг сонирхол татсан шинэлэг үзүүлбэр багтжээ.
Өнгөрсөн жил “Шөнийн музей” арга хэмжээ нь ССАЖЯ-ны хүрээнд зохион байгуулагдаж байсан бөгөөд тус музейд ажиллаж байсан сэргээн засварлагч, зураач, бурхан урлаач Л.Дарьсүрэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байсан юм.
24tsag.mn