
Тэрээр Их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй Их мастерын болзол хангажээ. А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулснаар манай улс эмэгтэй гурван их мастертай болно.
Дашрамд дурьдхад, маргааш Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Монголын шатрын холбооны ээлжит бус хурал зохион байгуулах гэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)