Тайванийн иргэн 54 настай Ву Лэй 23 настай бүсгүйд таалагдахын тулд үсээ Лего тоглоом шиг болгон засчээ. Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгийн лабароторит ажилладаг эрдэмтэн Вэ Луйгийн үсний засалтыг өнөөх 23 настай бүсгүй интернэт хуудсаараа дамжуулан шоолсон байна. Тэрээр “Найзууд маань үүний зургийг хараад тэнэг амьтан гэж муулсан. Ийм мундаг хүн нас намбандаа таараагүй үйлдэл хийнэ гэж бодсонгүй” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Ингээд Ву Лэй үсний засалтаа өөрчилсөн ч гэсэн ганц бие хэвээрээ үлдлээ. Сардаа 2,200 долларын цалин авдаг боловсон эр өөртөө огцом өөрчлөлт хийнэ гэж хэн ч санаагүй юм. Тэрээр үсээ ийм загварлаг болгох гэж хоёр цагийн турш гельдсэн байна. Харин буцаж хэвэнд нь оруулах гэж 15 хоног самнасан гэнэ.




Сэтгэгдэл (8)