Өнөөдрөөс Пакистан, Азербайжан, Гуатимала, Морокко, Того гэсэн таван орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд албан ёсоор орж, хоёр жилийн хугацаанд түр гишүүний үүрэг гүйцэтгэхээр боллоо. Энэ шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр гаргасан нь шинэ он гармагц хэрэгжиж эхэлж байгаа юм. Эдгээр орон нь 2013 оны 12-р сарын 30 хүртэл бүрэн эрхээ эдэлж, шийдвэр гаргах түвшинд оролцох эрхтэй болж байна. Өнгөрсөн жил Колумб, Герман, Энэтхэг, Португал, Өмнөд Африк энэ зөвлөлд багтаж байсан. Тус байгууллага нь нийт 15 гишүүн оронтой бөгөөд Хятад, Франц, Орос, Нэгдсэн вант улс, АНУ зэрэг улс байнгын, үндсэн гишүүн нь тул гол шийдвэрийг гаргадаг аж.
