Таалал
төгссөн Их Удирдагч Ким Чен Иртэй салах ёслолын ажиллагаанд оролцож
байсан цэргүүд дунд, бусдаасаа онцгой нэгэн өндөр цэрэг байсан нь Хойд
Солонгосын сагсан бөмбөгч И Мёнг Ху болох тухай Өмнөд Солонгосын
мэдээллийн эх сурвалжууд бичжээ. Сагсан бөмбөгч И Мёнг Ху 235 см өндөр
бөгөөд тэрээр 1990-ээд онд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигт оролцохоор
бэлтгэж байжээ. Гэвч Америкийн
тал түүний цалингаас нэг доллар ч улс оронд нь шилжүүлэхгүй зөвхөн өөрт нь өгнө
гэж мэдэгдсэнийг Хойд Солонгосын тал зөвшөөрөөгүйгээс болж түүний мөрөөдөл талаар болжээ. Харин
И Мёнг Ху тун удалгүй өөрөө, Их Удирдагч Ким Чен Ирийнхээ ивээл дор сагсан бөмбөгөө тогломоор байна гэж мэдэгдсэн ч энэ санал нь бас л бүтэлгүйтсэн байна.
Т.Энхэлээ

