Дорнод аймгийн нутагт уран олборлолтын төсөл хэрэгжүүлж буй Канад, Монгол, Оросын хамтарсан “Төв Азийн уран” (ТАУ) компанийн хувь нийлүүлэгч Канадын “Khan Resourses” компани өөр нэг хувь нийлүүлэгч Оросын "Атомредметзолото" компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх хоёр дахь шатны шүүх хурал Канадын Онтарио мужийн шүүхэд ирэх 24-нд болохоор товлогдсоныг Онтариогийн ерөнхий прокурор өнөөдөр мэдэгдэв. Өнгөрсөн онд “Khan Resourses” компанийн зүгээс Онтариогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шийдвэр тэдний талд гарсаны хариуд Оросын компани давж заалдсан байна. Канадчууд анх 2010 оны наймдугаар сард өөрийн ашиг сонирхолд хууль бусаар халдсан, эрхийг нь зөрчсөн, эд хөрөнгө болоод нэр хүндэд нь халдсан хэмээн Оросын компаниас нийт 300 сая доллар нэхэмжилж шүүхэд хандсан юм.
Дорнодын ураны ордын лицензийг Монголын хуулийн дагуу авч олон зуун сая долларын хөрөнгө оруулсан Канадын компанийн “Төв Азийн уран” компанид эзэмшиж байсан 58 хувийг ил цагаан дээрэмдэж Монголоос шахан гаргахаар янз бүрээр үзэж буй Орос, Монголын эрх баригчдын төлөөний этгээдүүдийн тэмцэл хэд дэхь жилдээ өрнөж буйн нэг үргэлжлэл нь энэ юм. Манайхан Цөмийн эрчим хүчний хуулиндаа өөрчлөлт оруулсан, Оросын төрийн өмчит "Атомредметзолото" компани Торонтогийн бирж дээр арилжаалагдаж буй Канадын компанийн бүх хувьцааг худалдан авахаар дайрсан,Орос Монголын ерөнхий сайдууд зөвхөн хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцож гарын үсэг зурсан, манай цөмийн энергийн газар Канадын компанийн лицензийг цуцлан улмаар “Төв Азийн уран”-д эзэмшдэг хувийг нь бараг дээрэмдсэн, манай Засгийн газар олон улсын аррбитрийн шүүхэд дуудагдсан гэх мэтээр үргэлжилж буй энэ бантан хэрхэн дуусах төлөвийг ийнхүү гурван долоо хоногийн дараа Канадад болох шүүх хурлын шийдвэрээс харж болох нь ээ.