2012 оны 1 дүгээр сарын 03-ны 08
цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун
өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10
метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн,
Онон, Халх голын сав газраар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 6-11
градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20
градус хүйтэн байна.
Улаанбаатарт хот : Багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/сек. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 25 градус хүйтэн, харьцангуй чийгшил 80
хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.