Өнгөрсөн сарын 19-нд Шведийн Стокгольм хотын шүүхэд “ICE TOP” хамтлагийн дуучин С.Бат-Отгонд холбогдох шүүх хурал болсон билээ. Шүүх хурлын шийдвэрийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Барууны орнуудад болсон шүүх хурлын шийдвэр тодорхой хугацааны дараа гардаг. Бидэнд энэ сарын 8-нд гарна” гэж дуулгасан” гэв. С.Бат-Отгон нь өнгөрсөн долдугаар сарын 11-нд араб залуугийн амийг хөнөөсөн хэргээр харийн нутагт шүүгдэж байгаа юм. Швед улсын хуулиар хүний амь хөнөөсөн хэрэгтэнд 10-15 жил хорих ял оноодог хуулийн заалттай аж.
Б.Чимэг