Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нөхөр болон хадмууддаа тамлуулж хэдэн сар зовсон охины хэргийг яаралтай, нарийн шалгахыг цагдаа нарт даалгажээ. Арван таван настай Сахар Гул охин долоон сарын өмнө өөрөөс нь 15 насаар ах хүнтэй гэрлэсэн ч нөхөр нь болон хадам аав, ээж нь биеэ үнэлсэнгүй гэж байнга дарамтлан зодож, гэртээ хорьж байжээ. Сахар охины гэрийнхэн сүүлийн хэдэн сар түүнтэй холбоо тасарсан тул цагдаад хандаж байж охиноо ямар хүнд байдалд амьдарч байсныг мэдэж авчээ. Цагдаа нар түүнийг хадмынх нь гэрийн харанхуй өрөөнөөс олсон бөгөөд охины хумсыг хугалж, үсийг нь тайрч, зодож бэртээсэн байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэж байгаа бичлэг интернэтэд тавигдсанаар ийнхүү ерөнхийлөгч Хамид Карзай санаа тавих болсон байна. Сахар охины хадам эцэг, эх, ах, эгчийг баривчилсан ч нөхөр нь зугтаж амжсан аж.
Афганистанд талибуудын дэглэм унаад удаж байгаа ч эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага байсаар байгаа юм. Өнгөрсөн сард гэхэд нэг залуу охинтойгоо гэрлүүлсэнгүй гэж гэрийнхэн рүү нь буудсан хэрэг гарсан. 2011 онд Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн 2700 тохиолдол гарч өмнө нь байгаагүй рекорд тогтоогоод байна.