НМХГ-аас баярын өдрүүдэд зарим нэг хүнсний бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисыг зөв ашиглаж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Шалгалтаар хуурамч хаяг шошго ашиглан, зах зээлийн үнээс доогуур хямд үнээр хуурамч архи худалдаалж байсан нь тогтоогдсон аж. Тиймээс “Цагаан бугат”, “Нэрэм” зэрэг нэр бүхий дөрвөн төрлийн 117 шил архийг хураасан байна. Уг архинууд үйлдвэрлэсэн он сар тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй байжээ. Мөн тус газраас нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд уг шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар зөвшөөрөлгүй худалдаалж байсан салют, бингалын гал зэргийг хурааж устгалд оруулжээ. Мөн зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг 4.8 сая төгрөгөөр торгож, гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Б.Чимэг