
Баяр наадмын гол хүнс хуушуур Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 төгрөгт хүрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр өглөөнөөс хойш дөрвөн тог тасарсан нь ийнхүү хуушуурны үнийг өсгөхөд нөлөөлсөн байна. Уг нь хуушуур дундажаар 1000 төгрөгний үнэтэйгээр зарагдаж байсан юм.
Холбогдох газраас газ хэрэглэхийг хориглосон учир тогны асуудал шийдэгдэх хүртэл хуушуурны цэгүүд тогтмол худалдаа явуулах боломжгүйд хүрсэн байна. Нөөц ихтэй байсан цэгүүд хуушуураа 1500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.
А.Сод /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)