
Энэ жил шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байгаагаас Монгол Улсын үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтнууд байгаа юм.
Түүнчлэн энэ жил Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж байгаа бөгөөд өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох аргачлал ажээ.
Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, энэ сарын 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулна.
24tsag.mn