Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын
нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын
үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой
“Сэрсэн Тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй Долоон Худагт зохион
байгуулж байна. Соёлын наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөг ажиллуулах аж.
24tsag.mn