Цөмийн энергийн газрын хоёр
ажилтныг шинэ оны өмнөхөн ноцтой алдаа гаргаж, хариуцлага алдсан учир
ажлаас нь халжээ. Тус газрын Цөмийн технологийн газрын дарга асан
Г.Манлайжав, Цөмийн материалын хэлтсийн Т.Баярбаясгалан нар ажилдаа
хайнга хандаж, Үндэсний аюул

Цөмийн энергийн газрын хоёр ажилтныг ноцтой алдаа гаргаж, хариуцлага алдсан учир ажлаас нь халжээ. Тус газрын Цөмийн технологийн газрын дарга асан Г.Манлайжав, Цөмийн материалын хэлтсийн Т.Баярбаясгалан нар ажилдаа хайнга хандаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн мэдээлэлдээ баримтын ноцтой алдаа гаргажээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ЦЭГ-ын даргад албан тоот илгээн ажилдаа дэндүү хариуцлагагүй хандсан, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний алдаа гаргасан хоёр ажилтнаа халах хүртэл арга хэмжээ авахыг санал болгожээ. Энэ саналыг үндэслэн өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар дээрх нэр бүхий хоёр хүнийг ажлаас халсан байна. Одоогоор тэдний оронд хэн нэгнийг томилоогүй байна.