
Их насны морьдын түрүү магнайд Хэнтийн аймгийн Галшарын сумын уяач А.Амарбатын хул түрүүлж, Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Баясгалангийн суман хүрэн хурдаллаа. Харин айргийн гуравт Улаанбаатарын хотын уяач “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын зэгэл бор, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын С.Мөнхбатын хүрэн, тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уаяч Г.Мөнхсайханы хүрэн давхилаа. Сонирхуулахад өнгөрсөн жилийн наадмын түрүү “Алтай констракшны” Бат-Эрдэнийн хүрэн 6-д хурдаллаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)