Улсын их баяр наадамтай давхцуулан нилээд хэдэн аймаг баяраа хийж байна. Түүний нэг нь Завхан аймаг. Завхан аймгийн наадамд Их-Уул сумын харьяат аймгийн харцага Б.Чимэдвандан түрүүлж арслан болсон байна. Харин Отгон сумын харъяат аймгийн харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэж аймгийн заан болжээ. Зургаагийн даваанд аймгийн заан Р.Батсүх, аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн начин Б.Даваадорж, сумын заан З.Хангалбаатар, П.Өсөхбаатар, Ё.Улсболд нар үлдсэн байна.
24tsag.mn