
Энэхүү соёлонгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харъяат ГОК-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлэв. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд хурдлав. Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул давхилаа.
24tsag.mn