
Хоёрын даваанаас эхлээд улсын цолтой бөхчүүдэд халтай болж эхэллээ. Өчигдөр хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу тэргүүтэй улсын цолтой олон бөх өвдөг шороодсон. Харин өнөөдөр улсын гарьд Б.Гантогтох өвдөг шороодлоо. Тэрээр 2010 оноос хойш улсын наадамд барилдалгүй өнжиж байсан юм. Мөн гуравийн даваанд А.Сүхбат аварга тахимаа өгсөн.
Сонирхолтой нь энэ хоёр эрхэм нэгэн цагт наадмын үзүүр түрүүг булаацалдан ард түмнийг өндөлзүүлж байсан. Гэвч энэ жилийн наадмыг хоёулаа гуравын даваанаас орхилоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)